horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Афганистанд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г давжээ

post-img

Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсэгт тохиосон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г даваад байна. 

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зүүн хэсгийн Кунар мужид 1411 хүн амиа алдаж, 3124 хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны түр засгийн газраас мэдэгджээ.

Түүнчлэн засгийн газрын мэдэгдэлд тухайн бүсэд 5412 байшин барилга нурж, эвдэрч сүйдсэн тоог танилцууллаа.

Газар хөдлөлтөд өртсөн Кунар, Нангархар зэрэг зүүн хэсгийн уулархаг, алслагдмал мужуудад тусламж хүргэх, эрж хайх, аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм.

Мөн орон гэргүй болсон олон мянган хүмүүст цэвэр ус, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, майхан зэрэг толгой хоргодох байрны нөөц дутагдалтай байгааг албаны хүмүүс онцолж, энэ хүнд хэцүү цаг үед олон улсын хамтын нийгэмлэгийг тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

0/1000