horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхи импортлогчдоос төдийгүй ТҮЦ эрхлэгчид хүртэл гарын үсгээ зураад тамхины хяналтын хуулийн төслийг эсэргүүцсэн

post-img

Тамхины хяналтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа УИХ-ын гишүүдийн нэг  О.Номинчимэгтэй хуулийн төслийн талаар ярилцсанаа хүргэе.

-Хуулийн төслийг та анх гишүүн болоод л ярьж эхэлсэн. Гэхдээ яагаад өдийг болтол чуулганы босго давахгүй байна вэ?

-Хуулийн төслийг боловсруулж дуусаад D-Парламентад байршуулж олон нийтээс санал авсан. Засгийн газраас мөн санал авах учиртай. Засгийн газрын санал 8-р сард ирсэн. Одоо дээд шүүхийн саналыг хүлээж байна. Хуулийн төслийг боловсруулах ажил ном журмынхаа дагуу явж байгаа гэж ойлгож болно.

-Тамхины хяналтын тухай хууль батлах ажил нь том бизнесийн эсрэг хууль батлах асуудал хэмээн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд онцолж байсан. Эсэргүүцэл хэр зэрэг ирж байна вэ?

-Эсэргүүцэл их ирж байгаа. Тамхины хяналтын хууль хэд хэдэн парламентын үед боловсруулагдаж байсан ч гацсаар батлагдаж чадалгүй өдийг хүрсэн нь эсэргүүцэл их байсантай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Тамхины хяналтын тухай хуулийг боловсруулж эхэлсэн цагаас тамхины худалдаа эрхлэгчдээс уулзах хүсэлт ирж байсан. Гэхдээ хэл ам дагуулах хууль учраас судалгаандаа анхаараад тэдний уулзах  хүсэлтийг хүлээж аваагүй. Тамхи импортлогчдын зүгээс хуультай холбоотой санал цөөнгүй ирсэн. Ялангуяа онцгой албан татвар нэмэхтэй холбоотойгоор ирсэн саналууд бий. “Тамхи танд хортой” гээд анхааруулга бичиг байдаг даа. Тэр бичгийн хэмжээг 70 хувь болтол нь томруулах санал дээр хүртэл үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна шүү гэсэн санал хүртэл ирж байсан. Сайнтай муутай янз бүрийн саналууд гарч байна. Мэдээж худалдаа эрхлэгчдэд бизнесийн ашиг сонирхол байгаа. Тэдний ашигтай бизнесийг хумих зорилготой хууль учраас эсэргүүцэл гарах нь зайлшгүй.

Жижиглэн худалдаа эрхлэгчид буюу ТҮЦ эрхлэгчдээс хүртэл гарын үсэг цуглуулж ирсэн санал хүртэл бий. Электрон тамхины борлуулалт эрхлэгчдээс ч янз бүрийн аргаар нь эсэргүүцлээ илэрхийлэх гэж үзэж байх шиг байна. Гэхдээ бид тайлбарлаад л хуулиа батлах нь зайлшгүй.

Түүнчлэн сүлжээ дэлгүүрүүд CU, GS-25, Номин трейдээс ч гэсэн электрон тамхи хор багатай шүү гэсэн агуулга бүхий саналууд ирж байна. Бид мэргэжлийн эмч судлаачдын хамтаар санал нэг бүрийг судалж хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар харгалзан үзнэ. Хуульд тусгах боломжгүй саналуудад ч зохих тайлбарыг нь өгөх учиртай. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бид хэлэлцүүлэг зохион байгуулж тамхины худалдаа эрхлэгчидтэй уулзаж, ярилцана.

-Эмч нарын зүгээс тамхины хяналтын тухай хууль бол том мөнгөний эсрэг зогсох хууль учраас эсэргүүцэлтэй тулах байх гэж ярьж байна лээ. Ер нь хэдий хэмжээний мөнгөн дүн тамхины борлуулалтад яригддаг юм бол?

-2024 онд янжуур тамхи 3,5 тэрбум ширхэг орж ирсэн тухай мэдээлэл байсан. 700 гаруй тэрбум төгрөг эргэлддэг зах зээл гэж ярьдаг. Гэхдээ түүнээс ч их мөнгө эргэлддэг байх магадлалтай. Нарийн тооцооллыг өөр байгууллага гаргаж өгөх байх. Электрон тамхины тухайд 8,2 сая ширхэг орж ирсэн гэсэн тоо байна лээ. Энэ бол өндөр үнэтэй бүтээгдэхүүн учраас зах зээл дээр эргэлдэх мөнгөн дүнг гаргавал илүү өндөр тоо гарах байх. Тамхи бол хэрэглээ нь тэлэгдэх тусам ашиг нэмэгдэж байдаг бүтээгдэхүүн. Дэлхийн томоохон тамхи үйлдвэрлэгчид ч мөн адил хэрэглээний хүрээгээ тэлэх стратегитай ажилладаг. Гаалийн үнийн дүнгийн мэдүүлгийг харахад жижиглэн худалдаанд 3500-4000 төгрөгийн ханштай зарагдаж байгаа янжуур тамхи гааль дээр 800-1000 төгрөгийн буюу 30 хувийн гаалийн татвар төлөөд бусад нь ашиг болоод явж байгаа гэхэд хилсдэхгүй. Электрон тамхины тухайд янз бүрийн хэмжээ, хэлбэр хийцээсээ хамаараад 2-3 долларын өртгөөр орж ирээд 20-30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд ашиг ихтэй байгаа болоод л тамхи импортлогчдын тоо жилээс жилд өссөөр байгаа нь ойлгомжтой. Тамхины хяналтын хуулийг батлуулах гэж олон жилийн өмнөөс цөөнгүй гишүүд ажиллаж байсан ч эсэргүүцэлтэй тулаад л зогсож байсан байх. Шинэ парламентын хувьд тамхины хяналтын хуулийг заавал батлагдах хуулийн 1 гэж үзэж байгаа учраас илүү чамбай ажиллаад энэ жилдээ багтаад хуулиа батлуулна гэж төлөвлөөд ажиллаж байна.

-Тамхины хяналтын хууль батлагдвал тамхины үнэ татвар өсөх байх. Хэдэн хувиар өсгөх санал хуульд тусгаж байгаа вэ?

-Тамхины гаалийн татвар 30 хувь. Янжуур тамхи 30 хувийн татвар төлөөд орж ирж байгаа бол электрон тамхи бусад барааны ижил 5-хан хувийн татвар төлөөд хаа сайгүй борлуулагдаж байна. Бид тамхи л бол тамхи яг ижилхэн татвартай байх ёстой гэж харж байгаа. Түүнчлэн онцгой албан татварыг нэмэхгүй бол янжуур тамхины борлуулалтад ч нөлөөлж чадахгүй байна шүү дээ. ДЭМБ-аас Монголчуудын тамхины хэрэглээ өсөөд байхад онцгой албан татварын мөнгө нь буураад байгааг онцолж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр татварын бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүмжилсэн. Бидний зүгээс ч олон улсын байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар тамхины хэрэглээ хэт өндөр байгаа учраас татварыг 1 өдөр нэмэх нь өөрөө өрөөсгөл, үр дүн муутай шийдэл болно гэж гарсан. Тиймээс жил тутам өсөн нэмэгдэх татварын бодлого барих санал оруулж байна. Тамхины төрлийн бүх бүтээгдэхүүн ижилхэн татвартай байх учиртай. ДЭМБ-ын зөвлөмжөөр бол тамхины үнийн 75  хувь нь татвар байх ёстой. Бид 2030 он гэхэд тамхийг 75 хувийг татвартай болгох зорилт тавин ажиллаж байна. Одоо 1 хайрцаг тамхинд 800 төгрөгийн татвар байгаа бол дараа жилээс 2000 төгрөгийн татвартай болгож худалдаалбал 5000 төгрөгийн өртөгтэй болно. Дараа дараагийн жилүүдэд татварыг нэмэгдүүлсээр 75 хувьдаа хүргэх бололцоотой гэж харж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000