horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ “ AFC Challenge League ”-т ажиллалаа

post-img

АХБХ-ны клубийн түвшний шинэ тэмцээнүүдийн нэг болох “AFC Challenge League”-ийн плэй-офф шатанд Монголын дээд лигийн багууд оролцсоноос гадна Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ томилгоо авч ажиллалаа. 

Тэрээр Бутан улсын “Паро” клубийн талбайд Афганистаны “Абу Муслим” клубтай хийсэн зочин тоглолтод томилогдсон байна.

Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, шүүгчийн нэмэлт цагт Бутаны баг хожиж, дараагийн шатанд шалгарлаа.

“AFC Challenge League”-ийн энэ удаагийн тэмцээнд манай дээд лигийн хоёр баг өрсөлдөж, мөн дээд лигийн шүүгч ажилласан нь Монгол Улс клубийн түвшний тэмцээнд улам өндөр оролцоотой болж буйг харуулж байна.

0/1000