Өнөөдөр Их Британи улсын Ливерпүүл хотноо боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Нийт 66 орны 540 боксчин энэ удаагийн тэмцээнд хүч сорьж буй юм. Эдгээрээс “Парис 2024” олимпын наадмаас медаль хүртсэн 30 гаруй боксчин, тэмцээнийг зохион байгуулагч Англи улсаас 16 тамирчин өрсөлдөх гэж байна.
Харин Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 тамирчин оролцохоор эх орноосоо мордсон билээ. Тэгвэл өчигдөр Дэлхийн аваргын жин тус бүрийн сугалаа гарлаа.
Сугалааны үр дүнг танилцуулъя.
Эмэгтэй
48 кг жинд Л.Алтанцэцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Дэлхийн аварга Асеноватай
51кг жинд Б.Мөнгөнсаран VS Украйны тамирчин Марынчук Ярославатай
54 кг жинд О.Есүгэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Япон болон Тайваний тамирчдын хожсонтой нь
57 кг жинд М.Энхжаргал VS Австралийн тамирчин Рамадан Жулитай
60 кг жинд М.Намуун VS БНХАУ-ын тамирчин Ян Ченгютэй тус тус тулалдана.
Харин эрэгтэй тамирчдын тухайд 50 кг жинд А.Баттулга эхний тойрогтоо гоц мөргөв.
55 кг жинд Х.Билгүүнсайхан VS Узбекстаны тамирчин Мирзахалилов Миразизбектэй
60 кг жинд Г.Лундаа VS Бразилын тамирчин Де Оливеиратай
65 кг жинд Б.Мишээлт VS Японы тамирчин Нишияама Шионтой
70 кг жинд О.Бямба-Эрдэнэ VS Францын тамирчин Траоре Макантай тус тус тулалдахаар сугалаа таарчээ.
Манай баг тамирчдын салхийг хагалж энэ Бямба гарагт буюу есдүгээр сарын 6-ны өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Г.Лундаа, 70 кг жинд О.Бямба-Эрдэнэ нар Дэлхийн аваргын рингэнээ гарна.