horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тайшир УЦС-д гэмтэл гарчээ

post-img

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгаар урсах Завхан гол дээрх усан цахилгаан станцын 110/35/6кВ-ын дэд станцын 35кВ-ын цэнэг шавхагч төхөөрөмж 9-р сарын 3-ны 15:34 цагийн үед гэмтжээ. Үүний улмаас Говь-Алтайн Жаргалан, Баян-Уул, Гуулин, Дэлгэр, Тайшир, Завханы Шилүүстэй сумын айл, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаангүй болсон байна. Уг гэмтлийг яаралтай засахаар Тайшир УЦС-ын засварын бригад ажиллаж байна.

0/1000