horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн “Nestle” компанийн гүйцэтгэх захирал халагджээ

post-img

Хүнсний үйлдвэрлэлээр Дэлхийд тэргүүлэгч, Швейцарийн “Nestle” компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар ажлаасаа халагджээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын албыг жилийн хугацаанд хашсан Лоран Фрейкс ажилтантайгаа дотно харилцаа үүсгэснээ нуухыг оролдсон тул түүнийг үүрэгт албан тушаалаас нь шууд халахаар ТУЗ шийдвэрлэсэн байна.

Түүний дотно харилцаа тогтоосон ажилтан нь “Nestle” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн биш ч тэдний дурлалын асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан аж. Иймд компани хөндлөнгийн зөвлөхийн тусламжтайгаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн ажээ. Ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн хэргээр ажлаасаа халагдсан Лоран Фрейкс “Nestle” компанид 40 орчим жил ажилласан бөгөөд өнгөрсөн оны 9-р сард гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

“Энэ бол зайлшгүй гаргах ёстой байсан шийдвэр. “Nestle” компанийн үнэт зүйлс, засаглал нь манай компанийн бат бөх үндэс суурь юм. “Nestle”-д олон жил ажилласанд нь би түүнд талархаж байна” хэмээн “Nestle” компанийн тэргүүн Пол Булке мэдэгджээ. “Nestle” компани ажлаас халагдсан Лоран Фрейкст гэнэт халагдсаны нөхөн төлбөр олгохгүй гэдгээ мэдэгдэж, тус компанид 2001 оноос хойш ажиллаж байгаа Филипп Навратилыг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна.

0/1000