horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Ши Жиньпин, Путин нарын урт наслах, эрхтэн шилжүүлэн суулгах тухай ярилцсан харилцан яриа ил болов

post-img

Лхагва гарагт Хятадын нийслэл Бээжин хотноо зохиогдсон Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парадыг үзэж сонирхохоор алхаж явахдаа ярилцсан Ши Жиньпин, Путин нарын сонирхолтой яриаг барууны хэвлэлүүд мэдээлээд байна.

Орос, Хятадын удирдагч нарын урт наслах боломж, эрхтэн шилжүүлэн суулгах, мөнх амьдрах зэрэг сэдвийн талаар ярилцсан маш сонирхолтой ярилцлага микрофонд бичигдсэн бөгөөд Хятадын төрийн өмчит ССТВ телевизийн шууд дамжуулалтын үеэр тэдний дээрх яриа сонсогджээ.

Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд зориулж орчуулга хийж байсан хятад хэлний орчуулагч Ши Жиньпинд хандан “Хэдэн жилийн дараа биотехнологи хөгжихийн хэрээр хүний ​​эд эрхтэнг байнга шилжүүлэн суулгадаг болж, хүмүүс улам залуужиж, бүр үхэшгүй мөнх болж чадна” гэж хэлсэн нь сонсогдсон бол дараа нь Ши Жиньпин “Энэ зуунд хүн төрөлхтөн 150 хүртэл наслах боломжтой гэсэн таамаглал байна” гэж хэлснийг Оросын орчуулагч В.Путинд дамжуулж “Бидний үед хүмүүс 150 хүртэл наслах болно гэсэн таамаглал байдаг” гэж орчуулсан байна.

Харин дараа нь В.Путин сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Ши Жиньпинтэй 150 хүртэл наслах эрүүл мэндийн болон эмчилгээний аргуудын талаар ярилцаж байснаа хэлж, “орчин үеийн нөхөн сэргээх арга, анагаах ухааны аргууд, тэр ч байтугай эд эрхтнийг солих мэс заслын аргууд нь хүн төрөлхтний идэвхтэй амьдралыг өнөөгийнхөөс илүү удаан үргэлжлүүлэх болно гэж найдаж байна, улс орнуудын дундаж наслалт өөр байдаг ч ирээдүйд дундаж наслалт мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэж хэлсэн байна.

Ши Жиньпин БНХАУ-ыг 13 жил удирдаж байгаа бол В.путин ОХУ-ыг 25 жил удирдаж байгаа ба тэд хоёулаа огцрох бодолгүй байгаа юм.

0/1000