horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Radiohead” хамтлаг 7 жил завсарласны дараа аялан тоглохоор болов

post-img

Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг 7 жил завсарласны эцэст Европын хотуудаар аялан тоглохоор болжээ. Тус хамтлаг хамгийн сүүлд 2018 онд АНУ-д тоглолтоо хийсэн. Түүнээс хойш хамтлагийн ахлагч, дуучин Том Йорк, гитарчин Жонни Гринвуд нар “The Smile” хэмээх өөр хамтлагийнхаа уран бүтээлд анхаарал хандуулж, тоглолтоо хийсээр ирсэн юм.

Тэгвэл “Radiohead” хамтлагийн бөмбөрчин Филип Селвэй лхагва гарагт инстаграм хуудсаараа дамжуулан, өнгөрсөн жилээс хойш хамтлаг аялан тоглолтын бэлтгэлдээ орж, хамтдаа бэлдэж байгаа талаар мэдээлжээ. Мөн тэрээр одоогийн байдлаар Европын 5 хотын хуваариуд тодорхой болсныг дурдаад, цаашдаа нэмэгдэж ч магадгүй хэмээн хэлсэн байна.

Хамтлагийн аялан тоглолтыг илтгэх нууцлаг зарын хуудаснууд Европын томоохон хотуудын гудамжинд тараагдаж, байшин барилгын ханан дээр наагдаж эхэлсэн байна. “Radiohead” хамтлаг 11-р сарын 4, 5, 7, 8-нд Испанийн Мадрид хотын “Movistar Arena” цогцолборт, 11-р сарын 14, 15, 17, 18-нд Италийн Болонья хотын “Unipol Arena” цогцолборт, London, UK 11-р сарын 21, 22, 24, 25-нд Их Британийн нийслэл Лондон хотын “The O2” цэнгэлдэхэд, 12-р сарын 1, 2, 4, 5-нд Данийн нийслэл Копенгаген хотын “Royal Arena” цогцолборт, 12-р сарын 8, 9, 11, 12-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотын “Uber Arena” цогцолборт тус тус зохион байгуулагдах хуваарь гарчээ.

“Radiohead” хамтлагийн Европын аялан тоглолтын тасалбар 9-р сарын 5-ны баасан гарагт Radiohead.com вебсайтаар худалдаанд гарна.

0/1000