horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авдаг болох гэж байна

post-img

Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг https://portal.ndaatgal.mn/-ээр цахимаар илгээх систем хөгжүүлж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд уг системээ өнөөдөр ажлын хэсэгт танилцууллаа. Тус газрын дарга Б.Батжаргал Системийн хөгжүүлэлтийн явцтай танилцаж, иргэд ашиглахад илүү энгийн, хялбар байдлаар хөгжүүлэлт хийхийг зөвлөлөө.

Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ цахим болох тусам иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

0/1000