horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай байгуулна

post-img

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

“Мөрөөдлийн гоол” тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-иудын дунд охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар болно.

Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан Дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл, орон нутагт байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

0/1000