horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

О.Сонинбаяр: Судалгаа, мэдлэгтэй байгаа учраас л тайлбар хийж буй, энэ миний ажил

post-img

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тайлбарлан хүргэж буй МҮОНРТ-ийн сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаяртай ярилцлаа. Түүний хувьд 10 гаруй жил спортын сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Тэрээр өвөл, зуны олимпын наадам болон тив Дэлхийн олон тэмцээн, уралдаан дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүний тайлбарт дуртай олон хүмүүс байдгийн зэрэгцээ шүүмжилдэг хэсэг ч бий. Тиймээс түүнтэй тайлбар болоод мэргэжлийн онцлогийн талаар ярилцсанаа хүргэж байна.

–2025 оны волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ болж байна. Таны хувьд тоглолтын тайлбар дээр ажиллаж байна. Юуны өмнө сэтгэгдлээсээ хуваалцаач.

Энэ удаагийн ДАШТ Тайландад болж байна. Ердөө нэг цагийн зөрүүтэй учраас ажиллаж буй надад болон үзэж байгаа хүмүүст таатай байна. 2025 оны ДАШТ анх удаа 32 багтай болсон, хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг системээр болж байгаа учраас тоглолтууд цөөхөн чанартай, үүнийгээ дагаад ач холбогдол нь нэмэгдсэн тэмцээн болж байна. “NTV” телевиз “N Sport” суваг энэ удаагийн ДАШТ-ийг цагийн зөрүү нөхцөл байдлыг мэдэрч үзэгчдэдээ хүргэж буй. Маш олон хүмүүс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзээд волейболын спортод татагдаж байгаа, мөн шинээр дурлаж, өвөө эмээ нар хүүхдүүдээ энэ спортоор хичээллүүлэх зэргээр том нөлөө үзүүлж байгаа болов уу гэж бодож байна.

Миний хувьд аль болох тайлбараа олон хүүхэд, багачуудад энэ спортыг таньж мэдүүлэх, гоё сайхан болоод нарийн мэргэжлийн зүйлсийг ч мэдүүлэхийн тулд зорьж ажиллаж байна.

–Спортын сэтгүүлчийн гараагаа хэдэн онд эхэлж байв? Мөн тайлбарлагчаар хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Хамгийн анхны тайлбар нь ямар тэмцээн байсан бэ?

Би 2012 онд оюутан байхдаа спортын сэтгүүлчийн гараагаа эхэлж байсан. Тухайн үед “Өдрийн шуудан” сонины спортын албанд гараагаа эхэлсэн. Харин 2015 оноос Монголын Үндэсний олон нийтийн Радио телевизийнхээ босгыг давж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд спортын сэтгүүлч, тайлбарлагчаар ажиллаж байна. Тайлбарлагч ажлаа 2015 оноос хийж эхэлсэн. 2016 оны Риогийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнээр 2012 онд Лондонгийн олимпын наадамд түрүүлж байсан Оросын шигшээ баг, 2015 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Польшийн шигшээ баг буюу маш том тоглолтыг тайлбарлаж тайлбарлагчийн гараагаа эхэлж байсан. Үүнээс хойш дотоодынхоо өсвөрийн тэмцээнээс эхлээд насанд хүрэгчдийн, Дээд лигийн гээд бүх л тэмцээн, уралдааныг тайлбарлаж, мэдээ сурвалжилга бэлтгэж иржээ.

Мөн тайлбараараа бусдад танигдсан төрөл бол яах аргагүй хөлбөмбөгийн спорт. Багаасаа энэ спортод дурлаж, шимтэж үзэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 2018, 2022 оны ДАШТ, 2016, 2024 оны зуны олимпын наадам мөн өвлийн олимпын наадам гээд ер нь тайлбарлаж үзээгүй олимпын спортын төрөл байхгүй. Сонин сонин спортыг л тайлбарлаж үзээгүй байх. Яг өвөл, зуны спортын төрлүүдээс гэвэл бүгдийг нь тайлбарласан.

–Мэдээж спортын тэмцээн, уралдааныг тайлбаргүйгээр үзнэ гэдэг боломжгүй. Хүмүүс тайлбарыг өөр өөрөөр хүлээж авдаг. Таны тайлбарт дуртай нэг хэсэг байхад шүүмжилж буй нэг хэсэг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Энэ жилийн ДАШТ-ий тайлбар дээр хүмүүсээс янз бүрийн сэтгэгдэл ирж байх шиг байна. Ганц хоёр хүмүүсээс сонссон. Би өөрөө завгүй байгаа учраас нэг бүрчлэн уншиж чадахгүй байна. Мэдээж олон хүмүүс сайхан сэтгэгдэл хэлж байгаа. Би өөрийнхөө фейсбүүк хаяг дээр чадах чинээгээрээ хэзээ хэдэн цагаас ямар тоглолт болох вэ? зэргээр мэдээлэл хүргэхийг хичээдэг. Миний хувьд энэ жилийн ДАШТ-ий тоглолтын тайлбараасаа жоохон ч гэсэн цаг хумслаад хүмүүст мэдээлэл өгье гэж бодож байгаа юм. Учир нь Монголд тэмцээний тайлбар өөр л дөө. Сагсан бөмбөгийн үзэгчид 8-9 сар дамнаад НБА үздэг, хөлбөмбөгийн үзэгчид 4 жил тутам ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээн, жил бүр Английн Премьер лиг, Европын аваргуудын лиг болон орон орны лигээ үзчихдэг учраас гадны тэмцээнээр тасардаггүй. Тэр талаарх мэдээллийг өгсөн ч өгөөгүй ч хөлбөмбөг, сагсанбөмбөгийн үзэгчид мэдээлэлтэй байгаа.

Харин волейбол бол 4 жилд нэг удаа олимпын наадмаар хүрдэг, ДАШТ-ээ заримдаа дамжуулаад, заримдаа дамжуулдаггүй. Өмнө нь бас л 4 жилд нэг удаа болдог байсан. Жишээлбэл 2022 онд Монголд шууд дамжуулах үед цагийн зөрүүтэй Нидерланд, Польшид болж байсан учраас үзэгчид төдийлөн нэг их үзээгүй. Үнэхээр дуртай хүмүүс л нойроо хугаслаад үзэж байсан. Тиймээс үзэгчдэд баг, тамирчдын тоглолтын агуулга, философи, түүх соёл, ямар байж байгаад ямар болсон бэ? сайн байгаад муудсан юм уу? эсвэл муу байж байгаад Олон улсын волейболын холбоо, зөв систем дэмжлэгээр сайжирсан юм уу, тамирчид нь ямар үүх түүхтэй юм. Исламын шашинтай улс оронд волейбол тоглох эрхгүй байж байгаад одоо яагаад тоглоод сайжирсан юм. Тамирчдын хувийн амьдрал нь ямар юм, ямар гэмтэл, хүнд амьдралаас гарч ирсэн, яагаад иргэншлээ сольсон бэ гээд аль болох л сонирхолтой мэдээллүүдийг өгөхийг хичээж буй.

Мөн надад хамгийн чухал зүйл бол энэ спортын хүрээг тэлэх. Яах вэ мэдэж байгаа олон хүмүүс байж болно. Гэхдээ сэтгүүлзүйн маш чухал зарчим байдаг. Тухайн мэдээллийг дундаж түвшний хүмүүст зориулж өг гэж. Олон хүний мэддэг зүйл байж болох ч анх удаа волейбол үзэж байгаа хүмүүсийг энэ спортод оруулах сонирхолтой буй. Дээр хэлсэнчлэн монголчууд волейболын ДАШТ-ийг төдийлөн үздэггүй учраас энэ тэмцээнийг Монголын тэмцээн, лигээ үзэж байгаа юм шиг нүдээр хараад байна. Шуудхан хэлэхэд монголд тэмцээн үзэхдээ нэг багаа, аймаг нутаг усныхаа багийг дэмжээд лайваар хэрэлдээд л байж байдаг шүү дээ. Үүнээс ДАШТ шал өөр. Дэлхийн волейбол маш хол шүү. 222 Үндэсний холбоодоос шалгарсан шилдэг 32 баг өрсөлдөж байгаа.

Манай Монгол улс хамгийн жижиг нэгж Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсэгтээ ч хожил авч чадахгүй байгаа. Ингээд л ярихаар Монголын волейбол Дэлхийн волейболоос ямар хол байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс Монголынхоо лиг, тэмцээнийг үзэж байгаа юм шиг харьцуулж болохгүй шүү гэдгийг хүмүүстээ хэлье.

–Мэддэг юм шиг их зүйл яриад байна. Хэт их ярих юм аа гэсэн сэтгэгдлүүдийг их харсан. Ер нь тайлбар хийхдээ юун дээр анхаарч, ямар судалгаа хийдэг вэ?

Мэдээж шүүмж хүлээж авна. Гэхдээ шүүмж тодорхой зүйлтэй байх ёстой. Бүр тэгсэн шүү дээ. Энэ тайлбарлагч яасан удаан, их ярьдаг юм бэ? гээд. Энэ бол сайн, муу гээд хэлчих шүүмж олдоогүй учраас ингэж хэлсэн байх гэж бодсон. Яагаад гэвэл би их ярьж байна гэдэг нь үзэгчдийнхээ төлөө хичээж, их юм бэлдсэн гэсэн үг. Ерөнхийдөө нэг тоглолтын тайлбарын ард 1-2 цагийн судалгаа хийж бичиж, тэмдэглэдэг. Би мэддэг байж болно. Гэхдээ үзэгчдээ хүндэлнэ. Илүү сайн бэлтгэлтэй орох ёстой. Маш олон үзэгч миний тайлбартайгаар үзэхийг хүсэж байгаа. Би тэр хүмүүст өмнөх тоглолтын талаар яриад байж болохгүй. Зүгээр ороод би мэддэг юм чинь гээд тайлбарлаж болохгүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, дагаад үзэгчид маань их зүйл хүлээж байгаа болов уу гэж шинэчлэл хийхийг хичээдэг дээ.

–Та сая хэллээ. Нэг тоглолтын ард 1-2 цагийн судалгаа байдаг гээд. Тодорхой ярьвал.

Мэдээж өөрийнхөө лаптоп дээр бичээд тэмдэглэдэг. Гэхдээ тайлбарын өмнө аль болох гараар бичвэл толгойд илүү ордог учраас гараараа бичиж, тэмдэглэх их дуртай. Одоо энэ ДАШТ дээр өнөөдрийн байдлаар 10 гаруй хуудас тэмдэглэлтэй явж байна. Нэг тоглолтын тайлбар нэг нүүр байх жишээтэй.

–Олон жил тайлбар хийсэн учраас ерөнхийдөө баг, тамирчдын талаар олон зүйл мэдэж байгаа. Энэ жил аль баг ДАШТ-ий аварга болно гэж та таамаглаж байна вэ?

ДАШТ-ий бүх багуудыг судалсан. Миний хувьд Туркийн баг аваргын төлөө гарах болов уу. Маш хүнд тоглолтын эцэст энэ жилийн Дэлхийн аваргын цолыг хүртэх болов уу гэсэн таамаг байна. Туркийн шигшээ багийн цаг нь болсон юм болов уу, түрүүлчхээсэй гэсэн хүсэл бас далдхан байна. Италийн шигшээ багийн хувьд олимпын аварга болсон, энэ жил Дэлхийн чансааг тэргүүлж байгаа топ баг. Яг одоогоор 34 тоглолт дараалан хожчихоод байж байна. Энэ багийг зогсооно гэдэг хэцүү. Онол, магадлалын тал бүх тийшээ байгаа ч гэсэн спортод судалгаа, статистик, дата зэргийг яривал бүх зүйл ойлгомжтой шүү дээ. Эдгээрээс гадна талбай дээрх тамирчдын хүсэл тэмүүлэл, амжилтаар цангах байдал, эв нэгдэл, сэтгэл зүй, дасгалжуулагч багийн арын албаныхан гээд маш олон амьд, сүнслэг зүйл байдаг.

Эдгээрээр Туркийн шигшээ баг энэ жил арай боломж нь өөр байгаа юм болов уу гэсэн хувийн зөн совин, таамаг байна. Харин намайг баярлуулах баг Япон байж магадгүй. Үзэгчид маань Японы багаа тоглолт бүр дээр дэмжиж байгаа байх. Дөрөвдүгээр байр магадгүй наад тал нь хүрэл медаль хүртэх байх гэсэн ийм хүлээлттэй байна.

–Мэдээж танаас монголын волейболын хөгжлийн талаар асуухгүй байж боломгүй. Олон жил тайлбарлалаа, энэ спорттой ойр байгаа хүний хувьд МВХ-ны үйл ажиллагаа болон багуудын чансаа, хөгжлийн талаар ямар байр суурь хэлэх вэ?

Миний хувьд сэтгүүлч болсон цагаасаа эхлээд волейболын спортын мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Ерөнхийдөө 2015-2019 он хүртэл монголын волейбол уналттай байсан. Ингээд тухайн онд удирдлагууд нь цаашаа ажиллаж чадахгүй юм байна гээд ажлаа өгсөн гэж би ойлгодог. Тэр үед гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болоод удирдлага, холбоогоороо Үндэсний дээд лигийг сэргээж байсан. Тэр үед би хамтарч ажиллая гээд манай МҮОНРТ бүх тоглолтуудыг шууд дамжуулсан. Миний хувьд волейболын сошиал медиагийн одоогийн түвшний хилийг нь гаргаж өгсөн гэж боддог. Бүх тоглолтуудын дүн, статистик мэдээлэл, тоглолтын шилдэг тоглогчийн мэдээллийг постер, зургаар оруулдаг байлаа. Үүнээс өмнө ийм зүйл байгаагүй. Тэр бүгдийг ганцаараа зургаа аваад, бичээд, эх загварыг нь бэлдэж хийж оруулдаг байлаа. Тэндээс хойш өнөөдрийг хүртэл волейболын спорт шал өөр болчхоод байна. Сая хэлсэнчлэн миний хувьд волейболын талаар санал, бодлоо их илэрхийлдэг.

Photo by: Sainjargal

Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн, волейболын холбоог доош нь хийж байгаа зүйл биш. Волейболынхоо спортыг гоё болоосой гэсэн хүсэл, тэмүүлэл, волейболын төлөө гэсэн сэтгэлийн үүднээс. Тэрнээс МВХ-г хэн удирдах, ялах нь надад хамаагүй. Энэ өдрүүдэд холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох их хурал болох гэж байна. Ажлаа мэдэх, ирээдүйд энэ спортыг дээш нь гаргах тэмүүлэлтэй, тууштай байх тийм хүн гарч ирээсэй гэж бодож байна. Монголд волейболын спорт хөгжих маш олон боломж бий. Үзэгчид, зах зээл нь байна. Гагцхүү зөв удирдлага, систем хэрэгтэй байна. Маш олон тамирчид сонгож хичээллэж байгаа ч гэсэн хүний нөөц, боловсон хүчин энэ салбарт дутагдалтай байна. Спортод тамирчдыг хөгжүүлэх боловсон хүчин, хүний нөөц чухал. 21 аймагт волейбол хөгжсөн, жигд байна. Улсын чанартай тэмцээнүүдэд бүх аймаг, сумдаас ирж оролцож байна шүү дээ. Гэтэл яагаад спорт нь өөрөө дээшлэхгүй, шигшээ багийн чансаа өсөхгүй, лигийн цар хүрээ нэмэгдэхгүй, багуудын тоо өсөхгүй байна вэ? Энэ бол цэвэр волейболын холбооны үйл ажиллагаа боловсон хүчнээ анхаарахгүй байгаатай холбоотой. Хөрөнгө санхүү байхгүй юм уу гэхээр ор тас байхгүй биш.

Маш олон боломж бий. Зөв зарцуулалт, менежмент, систем хэрэгтэй байна. Бидэнд гадны дасгалжуулагч, мэргэжилтэн биш олон улсын тогтолцоо, систем үйл ажиллагаа, зохион байгуулалт л хэрэгтэй байгаа юм. Нүдээ нээж, хөгжмөөр байна. Яг шулуухандаа хэлэхэд хоцрогдсон, хөдөө байдал маш их буй.

–Танд тайлбарлаагүй спорт гэж бараг байхгүй. Тайлбар хийнэ гэдэг амаргүй ажил байдаг гэж би хувьдаа боддог. Шүүмжилдэг хүмүүст юу хэлэх вэ?

Тайлбарын ажил маш амаргүй. Нойр, хоол амралт, ачаалал, хоолойгоо амраах гээд хувийн бэлтгэлээ базаахаас эхлээд маш амаргүй ажил. Цагийн зөрүүнээс шалтгаалж шөнөөр ажиллавал хүн маш их ядардаг. Яагаад гэвэл нойроо авч чадахгүй, биологийн цагаар зөрөөд байгаа учраас. Харин энэ тэмцээний хувьд цагийн зөрүү гайгүй, таатай байна. Өглөө сэрэхэд хоолой маш гоё амраад, тоглолтоо тайлбарлахад бүтэн өнгөөр дуугарах жишээний. Хүмүүс “Энэ тайлбарлагч яасан их ярьдаг юм бэ гээд” тэгээд байсан. Тоглолтдоо хэт их бэлдээд ярих юм маань чихэлдээд байж магадгүй. Нөгөө талаас энэ миний ажил.

Би болж байгаа зүйл, үйл явдлыг ямар нэг байдлаар тайлбарлаж хүргэх ёстой.

Тэгэх гэж л би тэнд сууж байгаа. Мэдээ, мэдээллүүдийг үзэгчдэд хүргэх нь миний зорилго, үүрэг. Ялангуяа дэлгэцэд өгч байгаа найруулагчийн дүрсийг, яагаад энэ зүйлийг онцлоод байгаа юм тэр бүгдийг урьдчилаад мэдэж байх ёстой. Мэдэж байгаа учраас тайлбар хийгээд явж байгаа юм.

0/1000
Doogii

Soninbayr goy tailbarlaj bgaa. Bitgii yum bolgoniig harluulaa.