horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 34 хүүхэд сурч байна

post-img

ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад энэ хичээлийн жил 34 хүүхэд ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард улсын төсвийн хөрөнгөөр шинэ сургуулийн барилга барихаар шийдвэрлэж, одоо бүтээн байгуулалтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

ХГБХХГ-ын дарга Б.Баярсайхан ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллаж, хүүхдүүд болон албан хаагчидтай уулзжээ. Энэ үеэрээ  өмнө ирэхдээ шийдвэрлэж өгөхөөр болсон цахим ном уншихад шаардлагатай таблет болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг шийдэж өгчээ.

Уулзалтаар хүүхдийн төлөө ажилладаг гэдэг утгаараа тус байгууллагад ажиллаж буй 32 албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, хамтран ажиллах, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд чанарын шаардлага хангасан уурын зуухтай болоход дэмжлэг үзүүлэх, бие засах газрын бохирыг соруулах тээврийн хэрэгслийн асуудлыг дүүргийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг ажилд анхаарал хандуулж, холбогдох шатны байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхээр тохиролцлоо.

0/1000