horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Конгод дэгдсэн эбола вирусээр 15 хүн нас бараад байна

post-img

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад эбола вирусийн шинэ дэгдэлт гарч, нас барсан хүний тоо 15-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдэгдэв. Эбола вирус тус улсын Касай мужид гараад байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээс хойш халдвар авсан 15 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар эбола вирусийн халдвартай нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан 28 хүн бүртгэгдээд байна. Эболагийн халдвартай анхны өвчтөн 8-р сарын 20-нд бүртгэгдсэн 34 настай жирэмсэн эмэгтэй байжээ.

Конго улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ удаагийнх нь тус улсын 16 дахь дэгдэлт болж бүртгэгдлээ. Одоогоос 3 жилийн өмнө 15 дахь дэгдэлт бүртгэгдэж, 6 хүн амиа алджээ. Харин хамгийн аюултай дэгдэлт 2018-2020 онд тохиож, 2300 орчим хүн нас барсан юм.  

Сарьсан багваахайнаас үүдэлтэй эбола вирусийг анх 1976 онд илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эбола вирусийн 6 хувилбарыг тогтоосон байдаг юм байна. Үүнээс Конго улсад Зайр хувилбар нь тархаад байгаа аж. Үүний эсрэг вакцин байдаг ч халдварын дэгдэлтийг зогсооход зам тээвэр, харилцаа холбооны дэд бүтцийн дорой хөгжил сөргөөр нөлөөлж байгаа ажээ.

0/1000