horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Волейбол ДАШТ: Шилдэг 4 багийн цусгүй тулаанд хэн ялж, финалд шалгарах вэ?

post-img

Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд өчигдөр бүрэн тодорлоо.

Бразилын шигшээ баг энэ тэмцээний таамагт нэрлэгдээгүй. Тэд шөвгийн наймд шалгарсан Францын шигшээ багийг 3:0 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Харин нөгөө талд ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт АНУ-ын шигшээ баг “Мелисса Варгас”-аар хүч нэмсэн Туркийн шигшээтэй тоглож, 3:1 харьцаагаар хожигдсоноор энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлүүлэв. Харин Туркийн шигшээ баг Дэлхийн аваргын финалд нэг алхам ойртлоо. Ингэснээр Итали, Япон, Бразил, Туркийн шигшээ багийн хооронд цусгүй тулаан болох нь.

Хагас шигшээд Японы баг Турктэй, Италийн шигшээ Бразилын багтай учраа таарав. Эдгээр тоглолт маргааш эхэлнэ.

Дийлдэшгүй Итали Дэлхийн аварга болох уу?

2024 оны Парисын олимпын аварга болсноос хойш 2024, 2025 оны Үндэстнүүдийн лигийн аварга болж, дараалан 34 хожин, 1 ч ялагдаагүй яваа Италийн шигшээ баг энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдийн амжилтаа дархлах зорилготой байгаа нь мэдээж. Гагцхүү тэдний энэ амжилтын зам үргэлжлэх үү, аль эсвэл тэднийг зогсоох баг гарч ирэх үү гэдгийг харахаар үзэгчид хүлээж байна.

Тус багийг Хулио Веласко (Julio Velasco) дасгалжуулагч удирдаж буй. Өдгөө 73 настай Веласко нь багаа олимпын аварга болгож, Үндэстнүүдийн лигт хошой аварга болгосон. Үргэлжлүүлэн 2028 оны Лос Анжелесын олимп хүртэл дасгалжуулахаа мэдэгдээд байгаа юм.

Мэдээж түүний удирдлага дор багийн гол тулгуур тоглогч болох Паола Эгону, Анна Данези, Сара Фар, Мириам Силла нар бий. Эгонугийн хувьд өнөөдрийн байдлаар 96 оноо (78 довтолгоо, 13 хаалт, 5) авсан үзүүлэлтээр бүх тамирчдын гуравдугаар байрт эрэмбэтэй явж байна. Итали ийн сүүлийн 4 жил дараалан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарч байна.

Гадаад дасгалжуулагчийн ур чадвар япончуудыг Дэлхийн аварга болгох уу?

Маюу Ишикавагаар ахлуулсан Японы шигшээ баг 2010 оноос хойш тасарсан Дэлхийн аваргын медалиа хүртэх зорилготой яваа. Тиймдээ ч тэд дотоодын бус, гадаадын дасгалжуулагчаар багаа удирдуулж буй. 39 настай турк мэргэжилтэн Ферхат Акбас 2028 оны Лос-Анжелесын олимп хүртэл Японы багийг дасгалжуулахаар болсон. Түүний арга барил, дасгалжуулагчийн тактик Японы шигшээ багт нөлөөгөө үзүүлж, одоо ДАШТ-ий хагас шигшээд шалгарч үлдээд байна.

Багийн ахлагч Маюу Ишикава ч үүргээ сайн гүйцэтгэж буй. Өдгөө 25 настай түүний хувьд энэ удаагийн ДАШТ-д өнөөдрийн байдлаар нийт 99 оноо авч, бүх тоглогчийн хоёрдугаар байрт жагсаж байна. Ишикавагаас гадна энэ удаа Японы багийг өнгөлж буй тоглогч бол яах аргагүй Юукико Вада. Мөн холбон тоглогч Нанами Секи ч үүргээ тултал биелүүлж байна.

Одоо тэд хагас шигшээд Туркийн шигшээтэй тулна. Хоёр баг ердөө хоёр сарын өмнө Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд таарч тоглоход, Японы шигшээ баг 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон. Тиймээс энэ удаа ч хожихыг үгүйсгэхгүй. Хэрвээ тэд дахин Туркийн шигшээ багийг хожвол Дэлхийн аваргын финалд өрсөлдөх боломжтой болно.

Роберто дасгалжуулагч Бразилын багаа аварга болгож чадах уу?

Өдгөө 71 настай дасгалжуулагч Зе Роберто Гумарес 2003 оноос Бразилын шигшээ багийг удирдаж байна. Энэ хугацаанд сүүлийн 5 олимпын наадмаас (2008, 2012 алт, 2020 мөнгө, 2024 хүрэл) 4-т нь медаль хүртсэн нь түүний ур чадвар ямар гэдгийг илтгэн харуулна.

Ийм л дасгалжуулагчтай Бразилын шигшээ баг өчигдөр Францын шигшээ багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр 2006 оноос хойш 5 дахь удаагаа Дэлхийн аваргын хагас шигшээд үлдээд байна. Францын шигшээ баг эхний хоёр үе тун сайн тоглолт үзүүлж, бараг л хожих дөхсөн. Хэдий тийм ч олимпын аваргууд тэднийг гаргаасангүй. Хоёр багийн туршлага, ур чадвар, ялгаа их байв. Мэдээж Бразилын багт Габи тэргүүтэй Бергманн, Кудиесс нарын тоглогч бий. Одоо тэд Италийн багтай тоглоно.

Варгасаар хүч нэмсэн Турк Дэлхийн аваргын финалд нэг алхам ойртлоо

Туркийн шигшээ баг ДАШТ-ээс медаль авч үзээгүй. Харин энэ удаа медаль авах нь тодорхой болсон. Гагцхүү өнгө нь ямар байх вэ гэдэг дээр олон үзэгч таамаг дэвшүүлж буй. Тэднийг дийлдэшгүй Италийг зогсоож, Дэлхийн аваргын алтан медалийг хүртэнэ гэж байгаа.

Яагаад гэвэл Варгас, Кракурт хоёр өчигдөр АНУ-ын багийн эсрэг хоёул 20-оос дээш оноо авч, багаа манлайлсан. Тиймээс тэднийг Италийн дараалсан ялалтыг зогсооно гэж байгаа юм. Мөн багийн ахлагч Эрдэм, холбон тоглогч Өзбай нар ч бий. Ялангуяа багийн түлхүүр гэгддэг холбон тоглогч Өзбай нь тоглолтын хэмнэл, довтолгооны стратегийг удирдаж, багийнхаа амжилтад чухал үүрэг гүйцэтгэж буй.

Тиймдээ ч Туркийн шигшээ баг 2025 оны ДАШТ-ий хагас шигшээд тунав. Одоо тэд Японы эсрэг тоглоно. Варгас, Кракурт нарын тэсрэлттэй довтолгоо өрсөлдөгчөө хожиж, финалд шалгарах уу? Япон дахин хожиж, тэдний мөрөөдлийг зогсоох уу? Хариулт маргааш тодорно.

0/1000