2023-2024 оны хичээлийн жилд олон улсын 7 төрлийн олимпиадад 31 суралцагч оролцжээ. Тэдний 23 нь медальт, шагналт байранд шалгарч байв. 2024-2025 оны хичээлийн жилд олон улсын 7 төрөлд 35 суралцагч оролцож, 23 нь байр эзэллээ. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо Дэлхий дахинаа сурталчлан таниулж, олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон тухайн сурагчдыг бэлтгэсэн хороодод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардууллаа.
Олон улсын математикийн 66 дугаар олимпиад Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 7 дугаар сард болж, Монгол Улс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн юм.
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Арвисын Ивээл алтан медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагч Сонорын Манлай мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн сурагч Батлхагвын Тэнүүнсайхан мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Баярын Бэлгүтэй мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагч Даваадоржийн Хүслэн хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Болдбаатарын Төвшиндалай хүрэл медаль;
Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад 7 дугаар сард Тайланд улсын нийслэл Банкок хотод зохион байгуулагдаж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид хос хүрэл медалийн эзэн болсон.

- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Эрин” сургуулийн суралцагч Норовсүрэнгийн Нараа хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургуулийн суралцагч Аянбекийн Амина хүрэл медаль;
Олон улсын химийн 57 дугаар олимпиад 7 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болж, 4 сурагч 4 мөнгөн медаль авав.
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн суралцагч Анарын Амартүвшин мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн сурагч Батсуурийн Номин-Ундрах мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн сурагч Бямбадорж Мэндбаяр мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Багатэнгэр” сургуулийн сурагч Мөнхбаатарын Одгэрэл мөнгөн медаль;
Олон улсын физикийн 55 дугаар олимпиад Франц улсын нийслэл Парис хотод 7 дугаар сард зохион байгуулагдаж, манйа сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медальтай ирсэн.
- МУИС-ийн харьяа, ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Гүрбазарын Батбаяр мөнгөн медаль
- МУИС-ийн харьяа, ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Эрхэмбаярын Ичинбат мөнгөн медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагч Ганболдын Азжаргал хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Абсолют-Элит” сургуулийн сурагч Дэлгэрсайханы Энхтөгс хүрэл медаль;
Олон улсын биологийн 36 дугаар олимпиад 7 дугаар сард Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдаж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 1 хүрэл медаль, 1 тусгай байр эзлэв.

- Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн сурагч Анарын Амартүвшин хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Санчигдоржийн Сансармаа тусгай байр;
Олон улсын мэдээлэлзүйн 37 дугаар олимпиад Болив улсын Сукре хотод 8 дугаар сард болж, Монголын сурагч 1 хүрэл медаль хүртсэн.
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль
Хиймэл оюуны олон улсын II олимпиад БНХАУ-ын Бээжин хотод 08 дугаар сард зохион байгуулагдаж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 хүрэл медаль, 1 тусгай байрын эзэн болсон.
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн сурагч Сугаррагчаагийн Хангэрэл хүрэл медаль
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн сурагч Үнэнтөгсийн Эрхэс тусгай байр;