horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Шүүгч Ө.Батцэцэг Азийн аваргуудын лигт ажиллалаа

post-img

Азийн хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллалаа.

“T” хэсэгт Лаосын “Мастер 7”, БНАСАУ-ын “Наегохианг”, Тайванийн “Каошиун Аттакерс”, Бутаны “Ар Ти Си” клубүүд өрсөлдсөн бөгөөд Ө.Батцэцэг хоёр тоглолтод туслах шүүгчээр томилогдон ажилласан байна. Тэрээр 2024 онд мөн энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад ажиллаж байсан юм.

Түүний дэнсэлсэн тоглолт Аваргуудын лигийн урьдчилсан шат ч тивийн клубүүдийн түвшний хамгийн том тэмцээн тул өндөр зэрэглэлийн шүүгч нар ажилладаг. Тус хэсгийн тоглолтуудыг БНХАУ, Энэтхэг, Тайланд, Вьетнам, Монгол улсын элит шүүгч нар “D” хэсгийн тоглолтуудыг дэнсэлсэн байна.

0/1000