horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Маргааш дуатлоны Азийн цомын тэмцээн эхэлнэ

post-img

Маргааш буюу есдүгээр сарын 06-нд Монгол Улсад анх удаа дуатлоны Азийн цомын тэмцээн эхэлнэ.

Хүй долоон худагт болох тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй элит төрөл болон сонирхогчдын ангилалд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны 80 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох бол сонирхогчид 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаж, 2 км гүйх юм.

Тус тэмцээнтэй холбогдуулан ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Дэлхийн триатлоны холбооны сургагч багш болон “Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий шүүгч нарыг хүлээн авч уулзжээ.

Монгол Улсад анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй нь цаашид томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах эхлэл төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх, гадаадын тамирчдын оролцоог хангах болон дотоодод энэхүү спортыг сурталчлах ач холбогдолтойг талууд онцолсон байна. 

0/1000