horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Месси ирэх оны ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй байна

post-img

2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канад зэрэг улсуудад хөлбөмбөгийн 23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл ирэх ДАШТ-д оролцох эсэхээ шийдээгүй байна гэж алдарт хөлбөмбөгчин Лионел Месси мэдэгджээ.

Тэрээр “Насаа бодвол дараагийн ДАШТ-д оролцоно гэдэгтээ би эргэлзэж байна. Логикоор ийм магадлал бага. Саяхан миний гэмтэл бэртэл илааршсан боловч дахиад л бие таагүй байна” гэжээ.

ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны тэмцээний 17 дахь тойргийн тоглолтод аргентинчууд Венесуэлийн шигшээ багийг 3:0 харьцаагаар хожиж ДАШТ-д оролцох эрхээ авсан. Энэ тоглолтод Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн юм.

Түүний хувьд Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд таван ДАШТ-д оролцсон юм. Ингэхдээ 2014 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол 2022 онд Дэлхийн аварга болсон билээ. 

0/1000