horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Израилын арми Газа хотын 40 хувийг хяналтандаа авснаа мэдэгдэв

post-img

Израилын арми яг одоогийн байдлаар Газа хотын 40 хувийг хяналтандаа аваад байгаа талаараа пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Палестины нутаг дэвсгэрийн хамгийн том суурьшлын бүс болох Газа хотыг бүрэн эзлэх шийдвэрийг Израилын засгийн газар өнгөрсөн сард гаргасан бол цэргийн ажиллагааг гүйцэтгэж байгаа Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Эффи Дефрин ийнхүү хотын 40 хувийг хяналтанд авснаа батлан мэдэгджээ.

Хэдийгээр олон улсад төдийгүй дотооддоо Израилын цэргийн ажиллагааг зогсоохыг шаардан, эсэргүүцэж байгаа боловч Эффи Дефрин ойрын өдрүүдэд довтолгоогоо улам нэмэгдүүлэн өргөжүүлэхээ мөн онцолсон байна.

Израилын зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Газа хотын хойд хэсгийг бөмбөгдөж байгаа бөгөөд пүрэв гарагт Газа хотод 30 гаруй хүн амь үрэгдсэн бол Газын зурвасын бүс нутагт нийт 64 хүн амь үрэгджээ.

Газа хотыг бүрэн эзлэх төлөвлөгөөний дагуу тус хот, хотын ойр орчмоос 1 сая палестинчууд орхин гарна гэдгийг Израилын армийн зүгээс өмнө нь мэдэгдсэн юм.

Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, Газын зурвасын бүс нутгаас ангижруулах нэрэн дор явуулж буй Израилын цэрэг, дайны үйл ажиллагааны улмаас 2 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дайн эхэлснээс хойш 64,231 амь үрэгдээд байгаа ба Европын Комиссын дэд ерөнхийлөгч Тереза Рибера энэхүү дайныг “геноцид” хэмээн нэрлэж, дайны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй байгаа Европыг давхар буруушаасан байна.

0/1000