Ардын жүжигчин С.Жавхлан найран дээрээ МУГЖ Т.Баясгаланг “Цайг минь чанаач, Өрхийг минь татаач” хэмээн сүйн бөгж бэлэглэж сүй тавьж буйгаа албан ёсоор зарлалаа.
Гэрлэх санал тавихаас хэдхэн мөчийн өмнө дуучин Т.Баясгалан “Зөвхөн чамдаа” дуугаа С.Жавхланд зориулан дуулсан юм. Оюутан ахуй цагтаа хослон дуулж, үерхэж явсан дуучид хэдийгээр тус тусдаа гэр бүл зохиож байсан ч хэн хэнийх нь гэрлэлт бүтэлгүйтсэн гэдгийг олон нийт мэднэ. Тэгвэл нийтийн дууг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсан Ардын жүжигчин С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлаж байна.
