Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

    Казахстаны Астана хотод болж буй дугуйт цаны Азийн цомын тэмцээнээс гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн 200 м-ийн зайд хүрэл медаль хүртлээ. Тэрээр урьдчилсан шатнаас нэгээр гарч, финалд өрсөлджээ.

Мөн “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Азийн цомд Монгол Улсаас 5 тамирчин оролцож буй бөгөөд А.Хүслэнгийн хувьд хувийн зардлаар тэмцээндэн оролцож ийн амжилт үзүүлсэн байна. 

0/1000