Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит “Ахмад бөхчүүдийн барилдаан”-ыг аравдугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Тус барилдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2, их шөвөг 1, дунд шөвөг хагас сая төгрөгийн бай хүртэх юм. Ингэхдээ улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүд 45-49, 50-54, 55-с дээш гэсэн насны ангилалд зодоглоно.