“Лос Анжелес 2028” олимпын наадмын Зохион байгуулах хорооноос олимпын наадамд ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ.
Тодруулбал спортын менежер, технологи, маркетинг, түншлэл, тээвэр ложистик, байр, тогтвортой хөгжил, хүний нөөц, хууль, аюулгүй байдал, дэд бүтэц, бамбарын буухиа зэрэг чиглэлүүдээр нийт 41 ажлын байр зарлагдсан байна.
Дээрх ажлын байранд горилж буй хүмүүс тодорхой хэлтэс, албанд өөрийн ур чадвараа сорих, түүхэн үйл ажиллагааны гэрч болох ховорхон боломжтой болох юм.