horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Итали амжилтаа дархалж, Турк түүх бүтээсэн ДАШТ өндөрлөв

post-img

Волейболын эмэгтэйчүүдийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад 10 гаруй хоногийн хугацаанд болж, өчигдөр аваргууд, шилдгүүдээ тодрууллаа. “Парис 2024” олимпын аварга, 2024, 2025 оны Үндэстнүүдийн лигийн хошой аварга, ДАШТ-ий бүх тоглолтод нэг ч хожигдолгүй 36 дараалан ялсан амжилтаар итали бүсгүйчүүд амжилтаа дархалж, Дэлхийн аварга боллоо. Тэд алтан медалийн төлөө Туркийн шигшээ багтай өрсөлдсөн юм.

Тоглолтын тухайд эхний ээлжийг 25:23-аар Итали, хоёрдугаар ээлжид 25:13 харьцаагаар Турк илүүрхсэн бол гуравдугаар ээлжид Итали, дөрөвдүгээр ээлжийг Туркийн баг авснаар тоглолт 5 дахь ээлжийн тоглолтоор шийдэгдэхээр болсон. Ингээд тоглолтын шийдвэрлэх ээлжид 15:8 харьцаагаар Италийн шигшээ баг өрсөлдөгчөө ялж, Дэлхийн аваргаар тодорлоо.

Тус багаас онцлох тоглогч бол яах аргагүй Силла байлаа. Довтолгоо, хамгаалалт, хаалтад жигд байж, Дэлхийн аварга болоход түүний нөлөө их байв. Ялангуяа тавдугаар ээлжийн сүүлийн 4 оноог италичууд хаалтаар авсан юм. Мөн Екатерина Антроповаг онцлохгүй байхын аргагүй. Орос гаралтай Италид төрсөн уг тоглогч хагас шигшээ, финалын тоглолтуудад өөрийгөө харуулж, Пауло Эгонугийн орон зайг нөхөв. Түүнчлэн энэ удаагийн ДАШТ-ий MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”, “Шилдэг холбон тоглогч” шагнал хүртсэн Алессиа Орро ч довтолгооны хувилбаруудаас гадна хамгаалалтад өөрийгөө харуулж чадлаа. Ингэснээрээ ч MVP шагнал хүртэв.

Италийн ахлах дасгалжуулагч Жулио Веласко “Би охидоороо их бахархаж байна. Энэ амжилт бол бидний хүртэх ёстой зүйл” хэмээсэн. Итали бүсгүйчүүд ч Дэлхийн чансааг тэргүүлэгч, дийлдэшгүй баг гэдгээ энэ удаагийн ДАШТ-д харууллаа. Эргэн сануулахад: Итали 2002 онд Дэлхийн аварга болж байсан бол ийн 23 жилийн дараа дахин аваргын цомоо хүртлээ.

Тэгвэл тэдний өрсөлдөгчид болох Туркийн шигшээ баг анх удаагаа финалд шалгарч, Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэн, түүхээ шинээр бичлээ. Тус баг сүүлийн жилүүдэд Европ болон Дэлхийн тэмцээнд тогтмол оролцож байсан. Энэ мөнгөн медаль нь Туркийн багийг Дэлхийн хэмжээний шилдэг баг гэдгийг нотолж, цаашдын амжилтын эхлэл болсон гэхэд хилсдэхгүй. Тус багийн харизм, уур амьсгал, тамирчдын эв нэгдэл, талбай дээр тэднийг нэгэн цул болгож байв.

Гол тулгуур тоглогч Варгас өчигдрийн тоглолтод 33 оноо авч, ДАШТ-д нэг тоглолтод 30-аас дээш оноо авсан 4 дэх тоглогч болсон юм. Түүний араас багийн ахлагч Эрдэм 19 оноо авч, 38 насандаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль авч болдог гэдгийг харуулж чадлаа.

Харин ДАШТ-ий хүрэл медалийг Алдарт Зе Роберто дасгалжуулагчийн удирдлага дор Бразилын шигшээ баг хүртлээ. Тэд Ази тивийн ганц төлөөлөл болж, финалд үлдсэн Японы шигшээ багийг 5 ээлжийн тоглолтод 3:2 харьцаагаар хожин, Дэлхийн аваргын 5 дахь медалиа хүртлээ. Бразил бүсгүйчүүд 2006 оноос хойш 6 удаа ДАШТ-д ийн оролцохдоо 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна. Тэдний аваагүй ганц медаль нь алт.

Тэдэнтэй хүч тэнцүү өрсөлдсөн Японы шигшээ багийг энд дурдахгүй байхын аргагүй. 15 жилийн дараа финалд шалгарсан тэдэнд аз дутаад байна уу гэлтэй. Мөнгөн медаль хүртсэн Туркийн шигшээ багтай 4 ээлжийн тоглолт гарган хожигдож, хүрэл медалийн төлөө өрсөлдсөн. Бразилын багт эхний хоёр үе хожигдсон ч дараалан хоёр ээлжийн тоглолтыг өөрсдийн болгож чадсан тус багийн онцлох тоглогч яах аргагүй Ёшино байлаа. Тэрээр нийт 34 оноо авч, энэ тэмцээнд 30-аас дээш оноо авсан 4 тоглогчийн нэг болсон юм.

“Мөрөөдлийн баг”

Ийн 2025 оны волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аваргууд, медалийн эздээс гадна “Мөрөөдлийн баг”-ийн тоглогчид тодорлоо.

ДАШТ-ий мөрөөдлийн багийн тоглогчид:

Шилдэг өндрийн довтлогч: Маюү Ишикава (Япон), Габи (Бразил)

Шилдэг голын хаагч: Ана Данеси (Итали), Эда Эрдем (Турк)

Шилдэг довтлогч (OP): Мелисса Варгас (Турк)

Шилдэг хамгаалагч: Моника Де Женнаро (Итали)

Шилдэг холбогч, MVP: Алессиа Орро (Итали)

Онооны тэргүүлэгчид

Туркийн Мелиса Варгас нийт 151 оноо авсан үзүүлэлтээр ДАШТ-ий бүх тоглогчийг тэргүүлэв. Тэрээр 134 довтолгоог амжилттай болгож, хаалтаар 7, давуулалтаар 10 оноо авсан юм. Харин түүний араас Бразилын Габи 142 оноо (125 довтолгоо, 12 хаалт, 5 давуулалт) авч, хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн бол Японы шигшээ багийн ахлагч Ишикава 141 оноогоор (128 довтолгоо, 5 хаалт, 8 давуулалт) гуравдугаарт жагсаж, бүх тоглогчийн эхний гуравт багтлаа.

Түүнчлэн ДАШТ дууссаны дараа Италийн шигшээ баг Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол Туркийн шигшээ баг хоёр байр ахиж чансааны гуравт, Бразилын баг хоёрдугаар байраа хадгалж, Японы баг тавдугаар байрт эрэмбэтэй боллоо.

Сонирхуулахад: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1982 онд зохион байгуулж, тухайн үед БНХАУ-ын баг алтан медаль авч, аваргын цом өргөсөн түүхтэй. Тэд 1986 онд дахин цомоо хамгаалж, Дэлхийн аварга болсон бол 1990 онд ЗХУ түрүүлж, 1994, 1998 онд Куба улсын шигшээ баг Дэлхийн хошой аварга болсон. Харин 2002 онд Итали, 2006 болон 2010 онд ЗХУ-ын шигшээ баг Дэлхийн аваргын цом өргөж, 2014 онд Америкийн бүсгүйчүүд алтан медаль хүртсэн бол сүүлийн хоёр тэмцээн буюу 2018, 2022 онд Сербийн шигшээ баг дараалан Дэлхийн аваргаар тодорсон юм. Тэгвэл 2025 оны Дэлхийн аваргаар Италийн бүсгүйчүүд шалгарлаа.

Одоо 4 хоногийн дараа 21 дэх удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ 9 сарын 12-28-ны өдрүүдэд Филиппин улсад болно. Тив бүрээс шалгарсан 32 улсын шигшээ багийн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх өрсөлдөөнийг “NTV” болон “N Sports” суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

0/1000