Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userБ. Ариунаа

Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Монголын Тритлоны холбооноос энэ сарын 5-6-нд зохион байгуулсан “Дуатлоны азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, сонирхогчдын 40-49 насны ангилалд НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль, 18-29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медалийн эзэн болжээ.

Тус тэмцээнд 5 улсын тамирчин оролцож, төрөл бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.

0/1000