horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Намхан тариа хураах технологийг мөрдлөг болгоно

post-img

Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна.

Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик болцод өөрчлөлт орсон тул намхан тариа хураах технологийг мөрдлөг болгож, хаягдал багатай хураахад анхааран ажиллаж байна.

Хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчдийн хувьд ургац хураалтыг долоодугаар сарын сүүлээр эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын төмсний хураалт, Зүүнбүрэн, Шаамар, Дархан-Уул аймгийн Орхон сумуудад ил талбайн өргөст хэмх, бөөрөнхий сонгинын хураалт эхэлжээ.

Багро үйлдвэр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өргөст хэмх хүлээн авах, сортлох, цэг байгуулж ногоочдыг ургацаа талбайгаас үйлдвэрт шууд борлуулах боломжоор хангаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хоёр дахь хураалтаа дуусгаж, гурав дахь удаагийн тариалалтаа эхлүүлжээ. Тэд сүүлийн ургацаа 10 дугаар сард хурааж авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

0/1000