Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эхний 87 километр төмөр замын доод бүтцийн ажил, дээд бүтцийн ажлаар үргэлжилж байна.
Уг бүтээн байгуулалтын ажлын эхний 87 километр төмөр замын доод бүтцийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүд амжилттай гүйцэтгэж байна. Дээд бүтцийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд өөрсдийн нөөц бололцоогоор хийж гүйцэтгэх юм байна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачаа тээврийг Улаанбаатар хотоос гаргах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой.

