horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төв угжнаас гарч, Сэлэнгэ мачийтлаа зүтгэх нь дээ

post-img

Өнөө жил улсын төсөвт Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн 5 аймаг мөнгө өгч байна. Тэгвэл ирэх жил 7 аймаг болон нийслэлээс улс мөнгө татахаар төлөвлөжээ. Энэ онд 5 аймаг хамжаад, улсад 1.5 их наяд төгрөг өгч байгаа бол ирэх жил 8-уулаа нийлж, ийм мөнгө босгох хэрэгтэй болж байна.

Энэ ачааны хүндийг уламжлал ёсоор Өмнөговь үүрнэ. Оюутолгой, Тавантолгой гээд баян, том ордтой учир энэ аймгаас улсын төсөвт их наядаар тоологдох мөнгө татдаг. Өөр ямар ч аймаг улсдаа ийм их мөнгө оруулдаггүй. Тус аймаг 2024 онд 1.4 тэрбум төгрөг өгсөн бол энэ жил 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Тэгвэл ирэх жил 1.1 их наядыг тус аймгаас улс авна. Өнөө жилийнхээс 618 тэрбумаар багыг авна гэсэн үг.

Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг, толгой гэдгэр аймгийн нэг нь Орхон. Цагтаа Монголыг тэжээж явсан энэ аймаг эдүгээ тэргүүлэгчийн байр сууриа алдсан ч 2-р байраас хойшилдоггүй. Энэ онд 136 тэрбум 487 сая төгрөг улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй Орхон аймаг ирэх жил 86 тэрбум 377.7 саяыг өгөх үүрэг хүлээх төлөвтэй. Эрдэнэтийн овооноос “Эрдэнэт үйлдвэр” зэс олборлож, овоолгоос нь “Ачит-Ихт”, “Эрдмин”, “Зэс-Эрдэнийн хувь” зэрэг компани од түүдэг. Өмнөговиос улсын төсөвт ирэх жил авах мөнгөө Засгийн газар багасгасан шигээ Орхоноос татах мөнгөө ч танажээ. Тус аймаг өнөө жилийнхээс 50 тэрбумаар бага мөнгө дараа жил улсад өгөх үүрэг хүлээх нь.

Дарханаас энэ жил авч буй мөнгөө 7 дахин нэмэх бол Сэлэнгээс бүүр хэд дахин ихийг авна гээч?

Дорноговь аймгаас одоо авч байгаа шигээ хэмжээний мөнгийг дараа жил татахаар Засгийн газар төлөвлөжээ. Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймагт одоогийнхоос нь арай ахиу ачаа үүрүүлэхээр Засгийн газар зэхэж байна. Дарханаас энэ жил авч буй мөнгөө 7 дахин нэмэх бол Сэлэнгээс бүүр хэд дахин ихийг авна гээч? Сэлэнгэ энэ жил 94.8 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байгаа бол ирэх жил 9 тэрбум 385.6 саяыг төвлөрүүлэх үүрэг хүлээлгэх нь. Тэгээд бодоод үзээрэй. Ганцхан жилийн дотор гайхалтай их ачаа үүрэх болж байгаа Сэлэнгэ аймаг ирэх жил мачийтлаа ажиллах нь дээ. Тэгэхгүй бол ч … мэдэхгүй ээ.

Өмнө нь нийслэл, Дорнод аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байлаа. Тэгвэл 2024 оны улсын төсөв тодотгохдоо тэр үүргээс чөлөөлсөн юм. Тухайлбал: Дорнод аймаг 2024 онд 2.9 тэрбум төгрөг улсад өгөх ёстой байсан ч тодотголоор 2.6 болгож багасгасан. Тэгвэл 2025 онд энэ хоёроос улс мөнгө авахгүй. Нийслэлийг метрогоо барь, түгжрэлээ шийд, агаараа цэвэрлэ гээд ачааг нь хөнгөлсөн бол Дорнодыг яагаад чөлөөлсөн нь тодорхой бус байна. Харин ирэх жилээс энэ 2-т эргээд улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг оноохоор болжээ.

Улсын төсвөөс угжуулдаг Төв аймаг ирэх жилээс өөрөө хоолоо олж идээд зогсохгүй, улсын дансанд мөнгө хийх үүрэг хүлээж байна. Энэ онд 2 тэрбум 154 сая төгрөг улсаас авч байгаа бол ирэх жил 3 тэрбумыг олж өгөх болов.

Төв аймаг угжнаас гарч, улсын төсөвт нэмэр болж байгаа ч 7 аймаг, Улаанбаатар хот нийлээд олж ирэх мөнгө нь 1.4 их наяд төгрөг. Гэтэл манай улсын үрэх мөнгө 32.9 их наяд. Ингээд харсан ч манай улс юугаа мэрж амьдардаг нь илт байгаа биз. Өнөө үзэн яддаг, хойд зүгийн хар овоохой болсон уул уурхай үгүй бол аймгуудаа тэжээж чадахгүйд хүрнэ. Эдийн засгаа солонгоруулах тухай ярианд тэжээвэр аймгуудаа угжнаас гаргах зорилт багтаах хэрэгтэй болж байна.

Нийт дүн 1 их наяд 430 тэрбум 697.4 сая

0/1000