horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Цахим Монгол”-ыг төрийн албан хаагчид “Шог Монгол” болгож байна

post-img

Цахим Монгол болоод хэдэн жилийн нүүр үзэв. Шат шатны байгууллагууд сүрхий цахимжиж, цаасны хэрэглээгээ бууруулснаа сурталдах болов. Эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд “Цахим Монгол” шошгоос тас зуураастай байна.

Жирийн иргэнд харин цахимжсан Монгол цагаа тулахад мэдрэгдэхгүй байна.

Баримт дурдъя: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суугч Э-д арьс, харшлын эмчид үзүүлэх шаардлага тулгарчээ. “E-Mongolia” системээр дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд цаг авах гэтэл эдний хорооны иргэдийг энд үздэггүй болж таарав. Тиймээс эндээс цаг авч чадсангүй. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нь арьс, харшлын эмч байсангүй. Тийм сонголт цахим системээр лав гарч ирсэнгүй. Эцсийн найдвар нь төмөр замын урд байрлах Эрүүл мэндийн 10-р төв. Гэтэл өнөөх төв “E-Mongolia” системд ор тас байсангүй. Эцэст нь Арьсны өвчин судлалын үндэсний төвд цаг авах гэж оролджээ.   Тэндхийн цаг олгох систем нь доголдолтой. Үзлэгийн цаг сонгосон ч баталгаажихгүй, системээс шууд гараад байв. Ингээд Э цахимаар цаг авч чадаагүй тул биеэр эмнэлэг эмнэлгийн үүд сахихаас өөр аргагүй болжээ.

Бас нэг баримт: Вакцины бүртгэл.

Сургууль, цэцэрлэгт явдаг хүүхэдтэй эцэг эхчүүдээс хүүхдээ товлолт вакцинд хамруулсан эсэх лавлагаа гэнэт л өнгөрсөн 7 хоногт нэхэв. Лавлагаагаа “E-Mongolia”-гаас нэн даруй авч өгөхийг багш нар шаардлаа. 2021 оноос хойш хийлгэсэн вакцины бүртгэл уг системд байх боловч түүнээс өмнөх бүртгэл огт байсангүй. Эцэг эхчүүд энэ тухай амтай болгон шүүмжилж байна.

2010-аад оноос хойш төрсөн хүүхдүүдийг манай улс вакцинд сайн хамруулдаг болсон.  Дөнгөж төрсөн нярайд 3 төрлийн вакциныг тэр даруйд нь эмнэлэгт хийдэг. 1-5 сар, 1-13 нас хүртэлх вакцинаа өрхийн эмнэлэгт очиж хийлгэн, бүртгүүлдэг. Энэ бүртгэлээ Эх, хүүхдийн эрүүл мэндийн (ягаан гэж нэрлэж заншсан) дэвтэрт бичиж, баталгаажуулдаг юм. Ерөөс дахин давтагддаг, ийм бүртгэл өрхийн болон дүүргийн бүх эмнэлэгт бий.

Харин одоо энэ бүртгэлээ яагаад “E-Mongolia”-д оруулахгүй ээж, аавуудад хүндрэл учруулаад байгааг асууцгаая?

Хан-Уул дүүргийн нэгэн эрүүл мэндийн төвийн ажилтан айл бүр лүү залгаж, хүүхдээ вакцинд хамруулсан талаарх судалгаагаа өрхийн эмнэлэг дээр өөрийн биеэр очиж бөглөн, “E-Mongolia”-д бүртгүүлэхийг даалгав. Бусад дүүргийн олон өрхийн эмнэлэг ингэж айлууд руу утасдаагүй байлаа. Манайх хүүхдийнхээ ягаан дэвтрийг хаячихсан. Тэгэхээр өрхийн эмнэлэгт “Вакцин хийлгэсэн” гэж үзүүлэх баримт байхгүй. Уг нь тэдэнд вакцин хийсэн бүртгэл байх ёстой ч тэднээс асуугаад нэмэр болсонгүй. Тэдэнд ямар ч бүртгэл, мэдэх юм байсангүй. Иргэн өөрөө л нотлох хэрэгтэй болж байна. Ягаан дэвтрээ хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд ХӨСҮТ орж дахин вакцин хийлгэх, эсвэл ямар нэгэн аргаар үүнийгээ нотлох хэрэг гарч байгаа юм. Яагаад?

Ямартаа л болхи бүдүүлэгдүү аргаар тулган шаардаж, вакцины бүртгэлээ хийлгэхийг үүрэгдхэв. Тэр тусмаа Цахим хөгжил, инноваци хөгжлийн яамтай Монгол Улсад шүү.

Вакцин хийлгэхээр хүүхдээ тэврээд, хөтлөөд очиход эцэг эхээр нь гарын үсэг зуруулдаг. Тийм дэвтэр өрх, дүүргийн бүхий л эмнэлэгт бий. Архивтаа хадгалж байх ёстой шүү дээ. Хувь хүний, ялангуяа хүүхэдтэй холбоотой ийм бичиг баримтыг хаяж хэрхэвч болохгүй. Бүр төрийн нууцтай холбоотой гээд хэлчихэд сүржигнэсэн болохгүй баймаар. Гэтэл төрд ийм цаасан баримт нь байхгүй, түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ямартаа л болхи бүдүүлэгдүү аргаар тулган шаардаж, вакцины бүртгэлээ хийлгэхийг үүрэгдхэв. Тэр тусмаа Цахим хөгжил, инноваци хөгжлийн яамтай Монгол Улсад шүү. Яамны ажлыг шалгаж байгаа шалгуур ч гэж ойлгож болохоор байна.

Гадаад руу сургуульд хүүхдээ явуулах эцэг эхчүүд арга ядахдаа Халдвар өвчин судлалын үндэсний төвд очиж, хамаг вакциныг нь нэг дор шахуулж, өнөөх гайтай “E-Mongolia” цахим бүртгэлд нь бүртгүүлж, гадагш явах визээ даруулж байх вэ дээ. Нэг вакциныг нэг хүүхдэд тэгж дахин дахин хийлгэж болдог ч юм уу! Өвчин үүсгэгч шүү дээ, тэр нь. Энд бас л өнөөх цаасан бүртгэл хаачсаныг асуух хэрэг гарч байна.

Байдал ийм байхад “Цахим Монгол” гэх цагаан шошго зүүх хэрэг байна уу, ялангуяа эрүүл мэндийн салбарт.

0/1000