Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор өнөөдөр Хорватын нийслэл Загребыг зорилоо.
2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 9 сарын 13-21-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол улсын үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ бүтэн багаараа оролцох юм.
Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх монголын эрэгтэй тамирчид
57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
61кг Т.Түвшинтулга (БГД АК)
65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб)
70кг Т.Тулга (Хүч спорт хороо)
74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )