Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг жинд О.Бямба-эрдэнэ шөвгийн наймд шалгарлаа.
Тэрээр Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар өрсөлдөгчөө ялав. Одоогийн байдлаар түүний хувьд шөвгийн наймын тулаанд хэнтэй өрсөлдөх нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, энэ удаагийн ДАШТ-д олон улсын 68 орны 540 гаруй боксчид эмэгтэй, эрэгтэй нийт 20 жинд тулалдаж байгаа юм.
