horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатарт хамгийн том задгай талбайн фестиваль зохион байгуулах гэж байна

post-img

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа олон улсын жишигт нийцсэн, өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” 9-р сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. “SocialPay Park”-т болох энэхүү фестиваль зөвхөн нэг өдрийн тоглолт бус, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах, Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадмын эхлэл юм. Тус фестиваль Монголын рок, поп, хип хоп, жазз болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаа цуглуулж, Дэлхийн хэмжээний хөгжмийн баярын уур амьсгалыг Улаанбаатар хотод авчирна.

Уг фестивальд амьд хөгжмийн “Харанга”, “Чингис хаан”, “Niciton”, “NISVANIS”, “The Lemons”, “A-Sound”, “X Vit”, PIPS, “Соёл-Эрдэнэ” & “Өргөө” Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, “Night Train”, The GALTMAH нарын хамтлаг, дуучид оролцоно. Поп оддоос Т.Ариунаа, С.Наран, Алтанцэцэг, Чинбаа, Дашдондог, Дэлгэрмөрөн, “Emotion”, Сэрчмаа Б.Баярцэцэг, Ука, “Freezone”, S4, Наагий, Наки, Davaidasha, Цогдэлгэр, Motive, Хишигдалай, Enguun, Take off, Jason болон бусад олон уран бүтээлч ая дуугаа өргөнө.

Хип поп уран бүтээлчдээс TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Бабар, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдэг уран бүтээлчид Sэнэ тайзнаа тоглох нь. “Bayan Mongol Jazz Orchestra” болон шилдэг DJ нарын сетүүд (DJ BTB, DJ Бодьхүү)

Үзэгчдэд 12:00 цагт хаалгаа нээж, тоглолт 15:00 цагт эхэлнэ.

0/1000