БНСУ-ын Сөүл хотноо 9 дүгээр сарын 8-9-нд болж буй 14 дэх удаагийн “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна. Тэрээр энэ үеэр БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэктэй хоёр талын уулзалт хийлээ.
Батлан хамгаалахын сайд нар хоёр улсын төрийн тэргүүний тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан батлан хамгаалах салбарт өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн аюул байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.
Цаашид ирээдүйд чиглэсэн батлан хамгаалах салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
