horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Галакси” хүүхдийн зуслангийн газраас мөн л хумсалжээ

post-img

Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн зуслангийн стандартад зааснаар зуслангийн хашаанаас 500 метр радиуст хамгаалалтын бүс байх шаардлагатай. Гэвч 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Галакси” зуслангийн автобус зорчих гол замд хашаа барьж, хаалт хийсэн зөрчил илэрлээ. Тухайлбал зуслан руу чиглэсэн автобусны зам хаагдснаас үүдэн зорчих хэсэг хэт нарийн, унаж бэртэх эрсдэлтэй, жалга, усны гуустай хэт ойр, цахилгааны хүчдэлийн шонтой ойрхон байгаа юм. Эдгээр нөхцөл байдал нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл үүсгэж, тээврийн саад бэрхшээл бий болгожээ.

Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын ажлын хэсэг өнөөдөр “Галакси” зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн байна.

“Галакси” хүүхдийн зуслан нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2025 оны зуны улиралд 2,000 орчим хүүхэд хүлээн авч, жил бүр 5 төрлийн 20 хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Ажлын хэсэг зуслангийн хөтөлбөрийн хэрэгжилт, орчны нөхцөл, хүүхдийн аюулгүй байдал, арга зүйн ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.

0/1000