Таван богдын Ц.Баатарсайхан, Жем-ийн Ц.Цэрэнпунцаг, Эрэлийн Б.Эрдэнэбат нар өөрсдийнх нь хүүхдүүдэд зодуулсан хохирогчийг өмгөөлөгчөөрөө дамжуулан яллагдагчаар татаж улмаар хилийн хориг тавиулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэргийг сануулбал “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Таван богд группийн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар 7-р сарын 18-нд “Канте” цэнгээний газрын гадна мансуурсан үедээ бүлэглэн хүн зодож танхайрсан хэрэг шуугиан тарьж байсан билээ. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүүр, нүдний ухархайн яс цөмөрсөн учраас хилийн чанадад эмчлүүлэхээр болсноо ар гэрийнхэн нь мэдэгдсэн байдаг. Гэтэл хүнд гэмтээсэн хохирогчид гомдол мэдүүлж хилийн хориг тавиулах хүсэлт гаргасан нь хохирогч залуугийн аавын эгдүүцлийг төрүүлсэн талаараа цахим хуудастаа нийтэлжээ. Гэхдээ одоогоор шүүхээс хүсэлтийг хараахан шийдээгүй байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Баячуудын хүүхдүүд бүлэглэн зодож гэмтээсэн залууд хилийн хориг тавиулахыг шүүхээс хүсжээ
- 2025/09/10
- •
- 8 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай