Дулааны цахилгаан станц-3 дээр өнгөрөгч 6-р сарын 2-ны өдөр осол гарч Нийслэл хотын төв болон урд хэсэг халаалтгүй өвөлжиж мэдэх эрсдэл үүсээд байгаа билээ. Өмнө нь Эрчис Монгол компанийн мэдэлд байсан ДЦС-3-ын удирдлагыг ЭХЯ-нд шилжүүлсэн байдаг. Түүнчлэн засгийн газраас онцгой дэглэм тогтоогоод бүрэн эрхт төлөөлөгч томилоод бараг 3 сарын нүүрийг үзэж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус станц дээр 3 төрлийн ажил өрнөж байна. Ослоос болж тус станцын барилга гэмтсэнийг сэргээн засварлах ажил өрнөж байгаа бөгөөд 10-р сарын дундуур барилгын засвар дуусна гэдэг төлөвлөгөө бий гэнэ. Мөн тус станцын турбин гэмтсэн болохоос зуух нь гэмтээгүй болохоор зуухаас турбинлуу орох хэсгийн даралтыг бууруулж төвийн системд нийлүүлэх дулаанжуулалтын горимын ажил өрнөж байгаа юм. Энэ холболтын горим тохируулах ажил 9 сардаа багтаад дуусна гэдэг төлөвлөгөө салбарын сайдад байна. Гэхдээ турбиныг худалдан авах ажил өрнөнө. 13 компани турбин нийлүүлэх саналаа ирүүлснээс сонгож гэрээ байгуулах ажил үргэлжлэх гэнэ. 2026-2027 оны өвлөөс өмнө ДЦС-3-ын турбиныг шинэчлэн суурилуулах төлөвлөгөөтэй гэлээ. Харин энэ өвлийн тухайд дулааны нийлүүлэх даралтын горимд өөрчлөлт оруулах замаар ноднин өвлийн түвшинд дулаан хангамжийг тавих бололцоо бий гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“ДЦС-3”-ын даралтын горимыг бууруулах замаар ирэх өвлийн дулааныг хангана
- 2025/09/10
- •
- 8 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай