horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

400 гаруй бүжигчин Өмнөговьд өрсөлдөнө

post-img

Монгол Улсын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн өнөө жил Өмнөговь аймагт болно. Тус аймгийн засаг даргын орлогч Ж.Занабазар өчигдөр “Говь тэмүүлэл” бүжгийн холбооны тэргүүн С.Ууганбаяртай уулзаж, уг тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Мөн уулзалтын үеэр 2026 онд спорт бүжгийн хамтлаг төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт зохион байгуулах санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээнийг хосын болон ганцаарчилсан 5 насны ангилалд явуулна. 5 аймаг, 9 дүүргийн 400 гаруй бүжигчин энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.

0/1000