2025 он гарснаар Тээврийн цагдаагийн албанд 85876 зам тээврийн осол зөрчилтэй холбоотой дуудлага иржээ. Үүний 16575 нь зам тээврийн осол, 3109 нь гэмт хэрэг бол согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2097 гэмт хэрэг бүртгэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23 мянган зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ. Жолоочийн үнэмлэхтэйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 19 мянга бүртгэгдсэн бол огт жолоодох эрхийн үнэмлэхгүй 2000 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ирсэн байна.

