horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Автобус засварчид ур чадвараараа өрсөлдөж байна

post-img

Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Ютонг техник-2025” засвар үйлчилгээний ур чадварын тэмцээн зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн энэ тэмцээнд “Ютонг” компанийн төв оффис болох Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, нийтийн тээврийн 17 байгууллагын 34 инженер, 17 байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцож байна.

Тэд өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй “Ютонг” загварын автобусанд ямар гэмтэл гарч болох, эвдэрлээ гэхэд хамгийн богино хугацаанд хэрхэн засах талаар сургалтад хамрагджээ. Энэ удаа зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд хэрхэн илрүүлж, яаж засаж, хэвийн үйл ажиллагаанд оруулах ур чадвараараа өрсөлдөж байна. Энэ сарын 24-нд шилдэг баг хамт олон, инженерийг шалгаруулж, шагнал гардуулна.

0/1000