horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эмнэлгийн хуудсыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр олгодог боллоо

post-img

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар нэвтрүүллээ. Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдаг. Үүнээс шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээх болдог.

Иймд эмнэлгийн хуудас хянах процесст системийн шинэчлэл хийж, эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянан баталгаажуулдаг боллоо. Ингэснээр иргэд, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах, нөгөө талдаа магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрдэж байна.

0/1000