Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах D-GOV.MN цахим системийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
D-GOV.MN систем бол иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар хэмээн үзэж байна. Энэ платформ 20 мянгаас дээш иргэний санал авбал төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ. Харин 50 мянгаас дээш санал авбал бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. 100 мянгаас дээш санал цуглуулбал хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэх юм байна.