Серби Улсын Белград хотод зохион байгуулагдаж байгаа “CS GO FISSURE Playground 2” тэмцээн энэ сарын 12-ноос 21-нийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү тэмцээнд нийтдээ 16 баг оролцож байгаа юм.
Дэлхийн чансааны шилдгүүд болох “The MongolZ”, “G2”, “Falcons” , “Aurora Gaming” , “Furia” , “Faze Clan” зэрэг багууд тэмцээнийг улам өрсөлдөөнтэй өрнүүлнэ гэсэн хүлээлт сонирхогчдын дунд үүсээд байгаа юм. Мөн энэхүү тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлэх магадлалтай багаар дэлхийн чансааны хоёрт байрладаг “The MongolZ” тодорч эхний тоглолтоо энэ сарын 12-ны 19:30 цагт “3DMAX” багийн эсрэг хийхээр болжээ.