Эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 33,771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар буюу 5552-оор өссөн үзүүлэлт юм. Үүнээс 28,690 нь хөнгөн, 5081 нь хүнд төрлийн гэмт хэрэг аж.
Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь буюу 23591 ньНийслэлд бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн үзүүлэлт. Харин хамгийн хүнд төрлийн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг эхний найман сарын хугацаанд 646 бүртгэгджээ. Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.8 хувиар өссөн байна.