horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд прокуророос хэрэг үүсгэж шалгасан уу?

post-img

УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор намрын чуулган эхлэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулна гэсэн мэдээлэл яригдаж эхэлжээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байх магадлал өндөр байна. Учир нь, Х.Тэмүүжин Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах санаачилга гарган намынхаа бүлгийн гишүүдээр гарын үсэг цуглуулсан. Тэгвэл, түүний ойрын хэд хэдэн хүнийг мөрдөх байгууллагын ажилтнууд уржигдар саатуулан баривчилсан тухай мэдээлэл гараад байна. Одоогоор Х.Тэмүүжин, түүнтэй ойр дотны хүмүүсийг ямар хэргээр мөрдөн шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

0/1000