Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэл ирэх оны төсөвтэй холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах сураг гарчээ. 2026 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай тусгагдаагүй. Түүнчлэн цомхтголыг эсэргүүцэж жагсах тухай мэдээлэл байна. 2026 оны төсвийн төслийг боловсруулах санал асуулгын үеэр багш нарын цалинг нэмэгдүүлэх хүсэлт их гарсан бөгөөд энэ хүрээнд Боловсролын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг ГБХНХ-ын сайдад гаргаж байв. Гэсэн ч дээрх санал төсвийн төсөлд тусгагдаагүй юм. Гэхдээ жагсаалын тухай албан ёсны зар мэдээллийг албан ёсоор зарлаагүй байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Үйлдвэрчний эвлэл ирэх оны төсвийг эсэргүүцэж жагсах уу?
- 2025/09/11
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай