horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Гэр хорооллынхон дэлбэрчихгүйхэн шиг орон сууцныхан хөлдчихгүйхэн өвөлжих арга байна уу?

post-img

Өвлийн улирал хаяанд ирж байна. Ирэх өвлийг нийслэлчүүд хөлдчихгүй давж чадах уу гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй хэвээрээ. Нийслэлийн гэр хорооллыг өнгөөр бүсчилж, төвийн буюу ногоон бүсэд гал түлэхийг хориглож, хийгээр халаалтыг шийднэ гэдэг том амлалтыг хотын дарга өгсөн байдаг. 2025 оны тухайд нийслэлийн А бүс буюу Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлд хийн халаагуур суурилуулж, өвөлжүүлэхээр болоод байгаа билээ. Хийгээр халах зуухыг хилийн чанадаас захиалсан, хараахан ирээгүй, иргэдэд тараагаагүй байна.

Монголчуудын хувьд хийгээр гэр, байшингаа халаана гэдэг цоо шинэ зүйл. 1 үгээр бол хийн зуухнаас өөр юм хэрэглэж үзээгүй 5000 айл 2025-2026 оны өвөл хийгээр хүйтний улирлыг давж чадах эсэхээ туршуулна гэсэн үг. Өмнө нь шахмал түлшээ хэрэглэж сураагүй айлууд гэр бүлээрээ угаартаж нас барах явдал Улаанбаатар хотод их гардаг байсан бол одоо хийнд хордохгүй өвөлжих шалгуур нийслэлийн төвийн бүсийн гэр хороололд амьдардаг айлуудын өмнө туллаа. Тэдэнд зориулж, хийн халаагуур хэрэглэх сургалт явуулсан гэж мэдэгдэж байгаа ч өрх бүрийг хамруулж чадсан эсэх тухай судалгаа тоо баримт ил биш байгаа юм. Хийн халаагуураас болж хордохгүй юм гэхэд дэлбэрчихгүй байх баталгаа байгаа эсэх нь дээрх 5000 айлд бий эсэх нь эргэлзээтэй. 5000 өрх гэдэг багадаа 15-20 мянган хүний амь настай холбоотой асуудал гэдгийг бид мартаж болохгүй.

Ирэх өвөл нийслэлчүүдийг хүлээж байгаа бас 1 туршилт бол хөх нүүрс. Нийслэлийн гэр хорооллын зах хэсэг буюу шар бүсэд амьдарч байгаа иргэдэд хийн халаагуур хүрэхгүй учраас хөх нүүрс түлнэ. Хөх нүүрс гэдэг нь химийн аргаар нүүрснээс хорт бодисыг нь ялгаж авсан, сайн чанарын буюу хэт өндөр шаталт үүсгэдэг түлш юм. Татан авалтыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн ноднин жил улаанбаатарчуудыг түлсэн шахмал түлшийг ч гэр хорооллын захын бүсүүдэд хуваарилах сураг байгаа юм.

Шахмал түлш хэрэглээд, угаартаж нас барсан иргэдийн тоо 10 мянга руу дөхчхөөд байхад ч бид шахмал түлшээ хэрэглэсээр л ирсэн. Олон хүний амиа алдах шалтгаан болсон шахмал түлшнээс гадна нийслэлийн гэр хорооллын бүсэд өвөлжихийн тулд хөх нүүрс, хийн халаагуур турших болж байна. Мэдээж иргэдэд алийг нь түлж, халаалтаа шийдэх бололцоог өгөхгүй. Амьдарч байгаа суурьшлын бүсээсээ хамаарч, дээрх 3 төрлийн туршилтад гэр хорооллын иргэд сонголтгүйгээр орох болж байгаа юм.

2025-2026 оны өвөл “Яах бол?” гэдэг айдас зөвхөн гэр хорооллын иргэдэд байгаа юм биш. “Орон сууцандаа хөлдөхгүй өвөлжих юм сан” гэдэг болгоомжлол нийслэлийн орон сууцны хороололд амьдардаг иргэдэд байна.

Өнгөрсөн хавар нийслэлийн тэн хагасыг халаалтаар хангадаг “ДЦС 3”-ын гол турбин эвдэрсэнтэй холбоотойгоор төвлөрсөн дулаан хангамж доголдох нь тодорхой болоод байгаа юм. Эвдэрсэн турбиныг засаж чадаагүй Эрчим хүчний яам эвдэрхий турбинээр дамжих халаалтын даралтыг бууруулж халаах гээд үзнэ гэдгээ нуугаагүй ээ. Хэрэв салбарын яамны төлөвлөж байгаагаар даралт унагааж, халаалтыг хангавал Улаанбаатарын төвлөрсөн дулаан хангамж ердийнхөөс доогуур буюу хүйтэн өвөлжинө гэсэн үг. Шугам сүлжээгээ хөлдөөчихгүйн тулд халаалтын даралтыг унагаснаар айлуудад очих дулаан төдий хэмжээгээр буурах болж байгаа юм.

Зунжин нутгийнхаа наадамд саатсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “35 хэм хүртэл хүйтэрвэл дулаан хангамжид эрсдэл үүснэ” гэж мэдэгдсэн. Жил жилийн өвөл 35-40 хэм даван хүйтэрдэг. Гэхдээ нийтээрээ хөлдчихгүйн тулд нийслэлчүүд бид энэ өвөл битгий цочир хүйтрээсэй хэмээн залбирахаас өөр гарцгүй байдалтай байгаа нь бодит үнэн билээ.

Ахуй амьжиргаа нь жилээс жилд дордсоор байгаа улаанбаатарчууд 2025-2026 оны өвлийг өнтэй давж чадах эсэх нь айдас дагуулсан сэдэв болоод байна.

0/1000