horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Танхай, хулгай багасчээ

post-img

Улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сард нийт 258.138 зөрчил бүртгэгджээ. Үүнийг 7 дугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн 64.9 хувь нь нийслэлд, 35.1 хувь нь орон нутагт гарсан байна. Үүнээс 98.7 хувийг ЦЕГ, 1.3 хувийг ГЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар, ОБЕГ зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.

Зөрчил гаргасан 254.279 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.4 хувиар, 1072 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 10.7 хувиар өссөн байна. Шийтгэл оногдуулсан иргэний 77.1 хувь нь эрэгтэй, 22.9 хувь нь эмэгтэй. 60.9 хувь нь 26-45 насныхан байна.

Нийт зөрчлийг шийдсэн байдал

  • 244.002 буюу 95.5 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар,
  • 7579 буюу 2.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулж,
  • 709 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан
  • 3061 буюу 1.2 хувьд нь шүүх шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн хэргийн улмаас 8 дугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.85 тэрбум төгрөгийг буюу 47.7 хувийг нөхөн төлүүлжээ.  

Өссөн зөрчил

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12.6 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 1.6 хувиар,
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8 хувиар,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.3 хувиар,
  • Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 7.2 хувиар,
  • Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар,
  • Татварын хууль зөрчих зөрчил 28.4 хувиар өссөн байна.

Буурсан зөрчил

  • Танхайрах зөрчил 5.4 хувиар,
  • Хулгайлах зөрчил 25.9 хувиар буурчээ.   
0/1000