Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин Улсад эхлэх гэж байна. Энэ удаагийн ДАШТ анх удаа 32 багийн өрсөлдөөнөөр дэлхийн аваргыг тодруулна.
Филиппин Улсад анх удаа зохион байгуулагдах волейболын ДАШТ-д өмнөх тэмцээний аварга Италийн шигшээ баг цолоо хамгаалах магадлал хамгийн өндөр хэмээн яригдаж байна.

Үүнээс гадна Токио 2020 олимпийн аварга Францын шигшээ баг ч чансаатай багийн тоонд багтана. Мөн эдгээр багуудаас гадна медалийн төлөө хүчтэй өрсөлдөх баг бол гурван удаагийн дэлхийн аварга Бразилын шигшээ баг билээ.