horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг боловсруулна

post-img

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн үйл явцыг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс үндэсний онцлогт нийцсэн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ (JETF)-г боловсруулна. Ингэхдээ эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэл, ажилтнуудын дуу хоолой, санал бодлыг тусгах юм. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны эрчим хүчний салбарын гишүүн байгууллагуудын 50 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын санхүү, хөгжлийн эдийн засагч Firuz Saidkhadzhaev, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар үг хэлж, IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ боловсруулах” төслийн талаар, эрчим хүчний зөвлөх О.Бавуудорж “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн өнөөгийн нөхцөл”-ийн талаар танилцуулсан юм.

Оролцогчид дөрвөн багт хуваагдан Эрчим хүчний шилжилтийн сорилт, боломж, шийдлүүдийн талаар зөвлөлдөж, санал санаачилга гаргасан нь Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ (JETF)-г боловсруулахад чухал хувь нэмэр болсон талаар төслийн удирдагчид онцлов.

0/1000