Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл, аймгийн төв, суурингийн орон сууц, барилга, байгууламжид халаалт өгдөг. Тэгвэл “ДЦС 3” халаалтаа өнөөдөр шугам сүлжээнд өгч эхэллээ. Бусад ДЦС есдүгээр сарын 15-ны даваа гарагт халаалтаа өгөх юм байна.
Сануулахад: Маргаашнаас цаг агаар нийт нутгаар сэрүүсэж байна. Мөн дулаанаар хангах гэрээ байгуулахдаа орон сууцны конторууд болон аж ахуйн нэгж, байгууллагыг өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлага тавьж байгаа аж. Төлөөгүй төлбөр үлдсэн бол гэрээ байгуулахгүй гэж мэдэгджээ.